Ангилал: ГЭРИЙН ДААЛГАВАР
Зорилго: Өөрт болон бусдад тулгарсан шийдвэрлэх шаардлагатай асуудлыг цаг алдалгүй шийдвэрлүүлж чадддаг болоход туслах
Зөвлөмж: Төрийн захиргааны байгууллага, түүний үзүүлэх үйичилгээ хүснэгтийг ашиглаарай
( сурах бичиг О.Пүрэв, Ш.Нямзагд нарын НТМ 10 ангиУБ 2009он. Тал181-182)
Даалгавар:1
Дараах тохиолдолууд дахь асуудлыг шийдвэрлэхийн тулд захиргааны ямар байгууллагад хэрхэн хандах вэ?
Н машин худалдаж авлаа. Одоо түүнийг бүртгүүлж, улсын дугаар авах хэрэгтэй
Д дээд сургуульд элсжээ. Сургалтын төлбөрийн хөнгөлттэй ба эсвэлбуцалтгүй тусламж авах хүсэлтэй
Ч гэдэг оюутан амжиргааны түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрхөд амьдардаг.Сургалтын төлбөрийн зээл,тусламж авахад бүрдүүлэх материалд ядуу амьдаралтай болохыг харуулсан баримт бичиг, тодорхойлолт багтсан байх ёстой.
С дээд сургуульд элсэж чадаагүй тул хөдөлмөр эрхлэлэх сангаас санхүүжүүлдэг мэргэжил олгох сургалтад хамрагдаж,улмаар ямар нэгэн ажилд орохоор шийдэв
Т зуслангийн хашаа байшинбарихад газар авах хүсэлтэй байна
Ч гадаадад улсад зорчихоор гадаад паспорт авах шаардлагатай болов
Даалгавар:2
Өгөгдсөн алхамуудыг хийж ярилцана уу?
Өөрсдийн өмнө тулгараад байгаа шийдвэрлэвэл зохих нэг асуудлыг сонгоно уу?
Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн ямар албан тушаалтанд, яаж хандах талаар ярилцаж шийдвэрлэнэ үү?
Тухайн албан тушаалтан хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцээрэй
Даалгавар:3
Дараах шийдлүүдээс сонгож мэтгэлцээрэй
“Аливаа асуудлыг шийдэхэд тодорхой цаг хугацаа, мөнгө хөрөнгө шаардлагатай учир төрийн албатанд хүнд суртал байх ёстой”
“ Төрийн алба хаах нь хувийн хэвшлийн байгууллагад ажиллахаас амьдралд ашигтай”