Ангилал: ГЭРИЙН ДААЛГАВАР
Хичээл : Нийгмийн тухай мэдлэг
Хамрах сэдэв: Нийгмийн давхраажилт 10анги
Тохиолдол шинжлэх
“22настай Б 2003 оны 4 сард хүүхэд асрах ажилд орно хэмээн сонины зарын дагуу хандаж,бусдад хууртагдан Макаод худалдагдсан. Бүх бичиг баримт зардлыг зуучлагч даасан.ар гэрийнхэн нь цөхрөлтгүй хайсны үр дүнд 2006оны 2 сард эх орондоо эргэж ирсэн. Макаод албадлагын дорбиеэ үнэлж, маш хэцүү нөхцөлд амьдарч байсан тухайгаа ярьсан. 3 удаа оргох гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн”
Эргэцүүлэн хэлэлцэх асуудал:
Иргэн Б яагаад хохирсон бэ?
Иргэн гадаад оронд явахдаа юуг анхаарах ёстой байсан вэ?
Тоон баримтыг шинжилж ярилцаарай
Монгол улсын үндэсний статистикийн газар, ОУХБ-ын хамтран явуулсан “ Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”- нд хамрагдсан 5-17 насны 58.580 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 77 хувь нь хөдөө аж ахуй,ан агнуур , ойн аж ахуйд, 0.8 хувь нь уурхайд,45 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа эрхэлж, үлдсэн хувь нь барилга, зочид буудал,өрхийн бизнес эрхэлж байна.
Хэлэлцэх асуудал:
Яагаад хүүхэд хөдөлмөр эрхэлж байна вэ?
Хүүхдийн ямар эрхүүд зөрчигдөж байна вэ?
Гэрийн даалгаварт: Бусдад зориулсан зөвлөж бичээрэй
Хэрэв та болон таны найз нөхөд тань гэрээсээ хол явахаар бол хамгийн түрүүнд анхаарах зүйлийн талаар зөвлөгөө , зөвлөмж бичнэ үү?
Гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг байгуулагуудын хаяг, холбогдох мэдээллийг олж авна уу?