education
2011-4-4
Илтгэл бичихэд ажиглалтын аргыг хэрхэн хэрэглэх боломжтой вэ?

Ангилал: зайн сургалт

Амьдралд бүх зүйл эсрэг тэсрэгийн нэгдэл, тэмцлийн үр дүн болж байдаг. Бидний өдөр тутмын ажилд ч бэрхшээл, зөрчил байнга тохиолддог. Ялангуяа хүнтэй ажилладаг мэргэжил, түүний дотор багш хүний үйл ажиллагаа  нь алхам тутамдаа шинэ шинэ зөрчил, бэрхшээлтэй байнга тулгарч түүнийг шийдвэрлэсний дүнд амжилтад хүрдэг зүй тогтолтой. Үүний цаад учир нь хүн бүхэн харилцан адилгүй нөхцөлд өсч торнин, төлөвшиж өөр өөрийнхөөрөө сэтгэж, өөр өөрийн хэрэгцээ, сонирхолтой байж түүнээ хангахын тулд ажилладагт оршдог.

Шийдвэрлэвэл зохих асуудал
Энэ бүхэн нь багшид байнгын бэрхшээл, хүндрэл, зөрчлийг мэдрүүлж байх бөгөөд чухам эдгээрийн цаана маргаантай, шийдвэрлэвэл зохих асуудал (Issue) нуугдаж байдаг. Жишээ нь “сурлагын хоцрогдлыг арилгах”, “ сурагчдыг сурах арга барилд сургах” зэрэг нь шийдвэрлэвэл зохих асуудлууд болно.
Багш хүн олон арван хүүхэдтэй ажилладаг учир бараг цаг мөч бүхэнд ямар нэг үл ойлгогдох, урьдчилан төлөвлөөгүй асуудалтай байнга тулгарч байдгаас гадна аятай, үр дүнтэй болно гэж төлөвлөж байсан ажил нь ч үр дүн муутай бүтэлгүй болох нь цөөнгүй. Тэр ч бүү хэл болж бүтэж байна гэж бодож байгаа ажлууд маань ч хүүхдүүдэд тэр бүр таалагдахгүй байх нь бий.



Comments

2013-5-26 -

Бичсэн: Зочин

Намар

Намарын цагаан саран
Шөнийн харанхуйг шингэлнэ
Хүйтэн цэлмэг салхины
Хөдөлгөөнийг үйлсэл зураглана
Тэнгэрээс шөнийн гүнрүү унасан
Тиг зураг сүүдэрийг минь
Тэнэмэл сар ялган хүрээлэхэд
Тэр л агшинд би хоёр дахин төрнө

14-р сургууль 7д Б.Цолмон

. Шууд холбоос


bolobsrol

Сүүлийн бичлэгүүд

. Илтгэл бичихэд ажиглалтын аргыг хэрхэн хэрэглэх боломжтой вэ?
. tsahim test
. buratino
. Бие даалт
. Бие даалт
. Эссэ яаж бичих вэ?
. gadaad duu
. бие даалт
. hicheel
. Зөвлөгөө
. Эрүүл мэндийн зөвлөгөө
. Гэрийн даалгавар3
. Гэрийн даалгавар 2
. Гэрийн даалгавар1
. ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГУУД

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. enkhjargal
. zulaa
. jimsee
. baljka

Бичлэг: 1 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant